Өмнөговь аймагт 267 км төмөр зам барина

Хуучирсан мэдээ: 2012.06.13-нд нийтлэгдсэн

Өмнөговь аймагт 267 км төмөр зам барина

Өмнөговь аймгийн Ухаа худгаас Гашуун сухайт боомтын чиглэлд төмөр зам байгуулах ажил эхэлсэн талаар Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төмөр замын газраас мэдээлж байна.

267 км бүхий төмөр замын уг ажлыг “Энержи ресурс” ХХК гурван жилийн хугацаанд гүйцэтгэх юм байна. Ийнхүү төмөр зам тавигдсанаар дэд бүтцийг хөгжүүлж буй томоохон хөрөнгө оруулалт болох юм.

Энэ нь зөвхөн уул уурхайн салбарт хамаатай бус, улс, хот хоорондын зорчих тээврийг хөнгөвчлөх ач холбогдолтой ажээ. Төмөр замын ажлыг өрнүүлэхийн тулд гадаадын 20, Монголын 40 гаруй мэргэжилтнүүд судалгааны болон зохион байгуулалтын бэлтгэл ажлыг хийж байгаа аж. Харин бүтээн байгуулалтын суурь болсон техник, эдийн засгийн үндэслэлийг АНУ-ын мэргэжилтнүүдээр 2007-2008 онд хийлгэсэн байна. Одоогийн байдлаар гүний өрөмдлөг хийж, 20 гаруй худаг тоноглон бэлтгэсэн ажээ.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж