Олимпийн гурван удаагийн аварга боксчин нас баржээ

Хуучирсан мэдээ: 2012.06.13-нд нийтлэгдсэн

Олимпийн гурван удаагийн аварга боксчин нас баржээ

Олимпийн гурван удаагийн аварга, Кубын хүнд жингийн алдарт боксчин Теофило Стивенсон зүрхний өвчний улмаас 60 насандаа таалал төгслөө. Тэрээр 1972, 1976, 1980 оны олимпийн наадамд аваргалж олимпод гурван удаа түрүүлсэн хоёр дахь боксчин болж байлаа. Стивенсоноос өмнө Унгарын домогт боксчин Ласло Папп олимпоос гурван алтан медаль хүртэж байсан түүхтэй юм. Стивенсон 1952 онд төрсөн бөгөөд 12 настайгаасаа боксоор хичээллэж эхэлсэн гэдэг. Гайхалтай боксчин тэрээр дэлхийд мөн гурван удаа аваргалж байсан билээ. Мэргэжлийн боксын хүнд жингийн дэлхийн аварга асан, ”төмөр” хочит Майк Тайсон, тэр агуу боксчин байлаа. Дахиж тийм техниктэй, ур чадвартай боксчин төрнө гэдэг хэцүү. Үнэндээ  би түүн шиг боксчин болохыг их хүсдэг байсан юм гэж ярьжээ.

“Спортын шуудан”

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж