“Миний
Монголын Газар Шороо” хөдөлгөөнийг
үүсгэн байгуулагч, УИХ-ын
гишүүн Ономоогийн
Энхсайхан агсаны үйл хэрэг үргэлжлүүлэхээр зорилготой “Энхсайхан сан”-гаас оюутан, залуучуудын дунд өнгөрөгч өдрүүдэд “Монголын баялаг-Монголын ирээдүйд…” сэдэвт эссэ бичлэгийн уралдаан зарласан. Тус уралдаанд нийт 100 гаруй
оюутан залуус оролцсон бөгөөд үүнээс таван оюутан шагналт байранд шалгарсан байна. Үүнээс
нэгдүгээр байр эзэлсэн оюутанд нэг
сая төгрөгний
сургалтын төлбөрийн тэтгэлгийг өнөөдөр гардуулан өгчээ.
Тус сан нь О.Энхсайхан
агсны үйл хэргийг
монголын ирээдүй хойч
болсон хүүхэд залуучуудад
таниулах, түгээн дэлгэрүүлж, үргэлжлүүлэх
зорилготой бөгөөд өнгөрсөн хугацаанд тус сангаас хот хөдөөгийн цэцэрлэг, хүүхдийн
асрамжийн газруудад хүнс
тэжээлийн болон материаллаг хандив тусламж өгөх зэрэг үйл ажиллагаа явуулж ирсэн аж.
Б.Амгалан