“Ньюанс”-ын сонгодог үдэш

Хуучирсан мэдээ: 2011.03.25-нд нийтлэгдсэн

“Ньюанс”-ын сонгодог үдэш











Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт өчигдөр олны анхаарлыг татсан
онцгой
үдэш болсон нь
“Ньюанс” хамтлагийн “Мелоди” тоглолт байв. Яг
үнэндээ олон улсын театрын өдрийг тохиолдуулан “Ньюанс”
хамтлаг “Мемори поп оркестр”-ийн хамтарсан тоглолт байв. Нэрнээсээ
эхлээд л сонгодог тоглолт болно хэмээн
амлаж байсан “Ньюанс”-ийн залуус энэ
үдэш хэлсэндээ хүрсэн. Театрын хаалгаар
оронгуут
үзэгчид ягаан, улаан сарнай цэцэгсийн дэлбээгээр бүрхсэн улаан хивсэн дээгүүр алхаж, халуун дарс амталж,
тансаг орчинд умбасан. Энэ
үдэш “Мелоди” тоглолтыг үзэхээр олны танил эрхмүүд ирсэн байсан. Тэдний дунд
чимэг болсон топ модель Э.Одгэрэл, Б.Туяацэцэг, мисс Ч.Мичидмаа нар олны харааг
булааж байв. М
өн хөгжмийг зохиолч, төрийн шагналт Н.Жанцанноровын
х
үү Дамдинцэрэн олны
анхаарлын д
унд байсан.
Тоглолт 19.00 товлосон цагтаа эхлэв.

Гэрэл
унтарч
үзэгчдийг харанхуй ертөнц эзэмдэв.
Гэнэт б
өмбөрийг хүчтэй хэмнэл үзэгчдийг догдлуулав. Тийм ээ, энэ бол “Мемори поп
оркестр” байлаа. Тэд тоглолтын салхийг удирдаач, урлагийн гавьяат з
үтгэлтэн
Н
.Туулайхүүгийн
удирдлага дор
Vangelis-ийн Pullstar хөгжмөөр эхлүүлэв. Хүчирхэг,
сонирхолтой х
өгжим. Сэтгэл хөдөлгөм
“Мемори поп оркестр”-ийн гайхалтай тоглолтыг “Ньюанс” хамтлагийнхан “Мелоди”
уянгалаг дуугаар
үргэлжлүүлэв. “Pullstarийг сонсч, сэтгэл хөдөлсөн үзэгчид “Ньюанс” хамтлагийн дуулах “Мелоди” дуунд тайвшрах
шиг болсон. Сэтгэлд хоногшсон танил
аялгууг “Мемори поп оркестр” тоглолоо. Энэ аялгууг Paul Mauriat
– Alla Figaro
гэдэг юм билээ. Тоглолт ямар ч завсарлагагүй, хөтлөгчгүй үргэлжилсэн. Хэдийгээр сэтгэлд хоногшсон ч зарим нэг дуурийн
ари, х
өгжмийн нэрийг нь
мэдэхг
үй өнгөрч байв. Дэлхийн шилдэг
хошин дуурь болох Ж.Россинийн “Севилийн
үсчин” дуурийн хамгийн алдартай ари үсчин Фигарогийн ариг
“Ньюанс” хамтлаг “Мемори поп оркестр”-ийн хамт дуулав. “
Фигаро, фигаро, фигаро….” хэмээн дуулах энэхүү ариг дуурийн “хорхойтнууд” андахгүй ээ. Дэлхийн сонгодог
дуурийн ариг дуулсны дараа “Мемори поп” оркестрын тоглолт дахин
үргэлжилсэн. Алдарт Claude
Morgan-El Bimbo, амьтдын ертөнц нэвтрүүлгийн ая хэмээн нэрлэдэг Paul
Mauriat – Alouette-г тоглов. Мемори
поп оркестрын цоглог, х
үчтэй хэмнэлд авсан үзэгчдийг  театрын шилдэг сопрануудыг
нэг Ш.Наранчимэг Ж.Пуччинийн “Лауретта”-гийн аригаар уяраасан бол сопрано
Б.Эрдэнэтуя
а дуурийн гоцлооч
Г.Шижирболд нар “Лехар”-ыг
үзэгчдийн сэтгэлд хүртэл дуулж, алга ташилтаар шагнагдсан. Театрын гоцлол дуучин, гавьяат жүжигчин С.Мөнгөнцэцэг тайзнаа “Conte
Partiro”-г гайхалтай дуулж, үзэгчдийг бишрүүлсэн.

Энэ үдшийн эзэд “Ньюанс” хамтлагийнхан “Besame Mucho, Parla piu piano зэрэг сонгодог дуунаас дуулсан. Сонгодог үдшийн үзэгчдэд бэлэглэхээ амласан
учир тэд энэ
үдэг өөрсдийн уран бүтээлээс дуулаагүй. Дан гадны уран бүтээлчдийн дуунаас дуулсан юм. Тоглолт хоёр цаг үргэлжилсэн бөгөөд дэндүү хурдан өнгөрөх шиг санагдсан. Тоглолтын төгсгөлд тоглолтод оролцсон дуучин
С.М
өнгөнцэцэг, Ш.Наранчимэг,
Б.Эрдэнэтуяа, Г.Шижирболд, “Ньюанс” хамтлагтай хамтран суут х
өгжмийн зохиолч Ж.Вердийн
“Хундагын дуу”-гаар т
өгсгөсөн ч үзэгчдийн дахиулах алга
ташилты
н хариуд “Мемори поп
оркестр” алдарт “
ABBA хамтлагийн “Dancing
Queen дууны хөгжмийн өөрсдийн стиль, жанрт оруулан
тоглож сонирхуулснаар театрын х
өшиг хаагдаж, сонгодог үдэш өндөрлөв. Тоглолт дууссан хэдий ч үзэгчид театраас гарч явахыг
х
үсэхгүй байгаа нь харагдаж байсан. Шинэ зууны сонгодог хөгжмийг мэдрүүлсэн “Мелоди” сонгодог үдэш ийнхүү болж өнгөрлөө.

М.Дөлгөөн

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж