Лондонгийн биржийнхэн 15 сая ам.доллараар ажиллана

Хуучирсан мэдээ: 2011.03.25-нд нийтлэгдсэн

Лондонгийн биржийнхэн 15 сая ам.доллараар ажиллана

Монголын хөрөнгийн биржийн менежментийг сайжруулж, дэлхийн нийтийн жишигт хүргэх багаар Лондонгийн хөрөнгийн бирж тодроод буй. Төрийн өмчийн хороо Лондонгийн хөрөнгийн биржтэй хамтарч ажиллах санамж бичиг байгуулсан бол удахгүй “master service agreement” гэрээг байгуулах гэж байгаа. Үндсэндээ санамж бичигт хамтран ажиллахаар тохиролцож, Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирлаар Лондонгийн хөрөнгийн биржээс хүн томилно гэдгийг мөн тусгасан гэдэг.
Хамгийн гол нь англичууд Монголын биржийн арилжааны системийг Millenium IT системээр сольж, хоёр жилийн хугацаанд менежментийг хариуцах юм. Тэгвэл энэхүү техникийн шинэчлэл болон менежментийн багийн цалин хөлс нийлээд 15 сая орчим ам.долларыг Монголын Засгийн газар төлөх болж байгаа юм байна. Одоогийн байдлаар энэ хөрөнгийг хаанаас гаргахыг шийдээгүй байгаа бөгөөд улсын төсөвт лав суугаагүй байгаа гэнэ.

Б.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж