“Өдрийн сонин” хулгайн анчидтай тэмцэнэ

Хуучирсан мэдээ: 2012.06.12-нд нийтлэгдсэн

“Өдрийн сонин” хулгайн анчидтай тэмцэнэ

Хустайн нуруунд 13 буга хулгайгаар агнасан хэрэг өнгөрсөн тавдугаар сарын 30-31-нд шилжих шөнө гарсан билээ. Энэ талаар “Өдрийн сонин”-ы сурвалжлах баг цуврал сурвалжлага хийж уншигчдадаа хүргэсэн. Уг хэргийг үйлдсэн хулгайн анчдын талаар “Өдрийн сонин” мэдээлэл худалдан авах гэж байгаагаа зарлаж байна. Ингэхийн тулд бид тодорхой сан бүрдүүлэх бөгөөд байгаль дэлхийгээ гэсэн сэтгэлтэй хүн бүрийг энэхүү санд хандив өргөхийг уриалж байгаа юм. Бид хандивын санд хэчнээн төгрөг цуглаж байгааг тодорхой үе шаттайгаар нийтэд мэдээлнэ. Мөн хандив өргөсөн хувь хүн, албан байгууллагын талаар “Өдрийн сонин”-д болон сониныхоо www.dailynews.mn цахим хаягаар сурталчлах юм.  Манай сангийн данс: ХААН банк-Өсөх дэвжих сан ТББ-ын 5028059559.

Холбоо барих утас: 91995657, 89998988, 88011459

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж