Шүүх хурлын товыг дахин хойшлуулав

Хуучирсан мэдээ: 2012.06.12-нд нийтлэгдсэн

Шүүх хурлын товыг дахин хойшлуулав

Сүхбаатар дүүргийн шүүхэд өнөөдөр өглөө 10.00 цагт эхэлсэн МАХН-ын дарга Н.Энхбаяр нарын дөрвөн хүнд холбогдох хэргийг шүүх хурал дахин хойшиллоо. Өмнө нь хоёр удаа хойшилж байсан шүүх хурлыг дахин хойшлуулах хүсэлтийг шүүгдэгчийн зүгээс гаргажээ. Учир нь Н.Энхбаярын хэрэгт өмгөөлөгчөөр ажиллаж буй Б.Оюунбилэг нь МАХН-аас УИХ-ын сонгуулийн тавдугаар тойрог буюу Говь-Алтай аймагт нэр дэвшин өрсөлдөж байгаа, сонгуулийн сурталчилгааны ажлаар тус аймгийг зорьсон тул шүүх хуралд хүрэлцэн ирсэнгүй. Тиймээс Н.Энхбаяр шүүх хуралд өмгөөлөгчгүй оролцохгүй хэмээн хурлын товыг хойшлуулах хүсэлт тавьсныг шүүх бүрэлдэхүүн хүлээн авч, хурлыг зургадугаар сарын 21 хүртэл хойшлуулах шийдвэр гаргасан байна.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж