iPad-ний ухаалаг гэр бүтээжээ

Хуучирсан мэдээ: 2012.06.12-нд нийтлэгдсэн

iPad-ний ухаалаг гэр бүтээжээ

Аpple компаниас гаргаж байгаа iPad-нд зориулсан ухаалаг гэр нь iPad 2 болон шинэ iPad-д таарах ажээ.

Уг гэрийн давуу тал нь iPad-ний зөвхөн ар талыг хамгаалаад зогсохгүй нүүрэн хэсгийг ч хамгаалах боломжтой аж.

Энэ гэрийг хэрэглэснээр iPad-аар бичлэг үзэх, унших, бичих зэрэг үйлдлүүд хийхдээ өөрт тохиромжтой байрлалаар байрлуулж болох юм.

Энэхүү гэр нь полимерээр хийгдсэн бөгөөд 6 өөр өнгийн сонголттойгоор худалдаалагдаж байна.

Мөн хүсвэл өөртөө тусгайлан захиалгаар хийлгэх боломжтой аж. Apple компаниас гаргасан энэхүү гэр нь 49 ам.долларын үнэтэй худалдаалагдаж байна.

iPad-ний ухаалаг гэр зургийн цомгийг ЭНД дарж үзнэ үү

Т.МӨНХТҮВШИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж