А.Е.Новожиловыг “оргуулсан” даргыг халжээ

Хуучирсан мэдээ: 2011.03.25-нд нийтлэгдсэн

А.Е.Новожиловыг “оргуулсан” даргыг халжээ

Тээвэр хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан А.Е.Новожиловын хил давсан боомтын  даргыг ажлаас нь чөлөөлжээ. А.Е.Новожилов банкнынхаа хөрөнгийг хувьдаа завшсан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэгт татагдан шалгуулж байхдаа Чингэлтэй дүүргийн шүүхээс оргон зайлж өнгөрөгч оны есдүгээр сарын 6-ны өдөр Дорнод аймаг дахь Эрээнцавын хилийн боомтоор зугтсан  болох нь  тогтоогдсон юм. Түүнийг хилийн боомтоор оргон зайлсантай  холбоотой ХХЕГ-аас Ажлын хэсэг гарч, тус  боомтод шалгалт хийн ийм арга хэмжээ авсан юм. Учир нь хилчин шалгагч нар тухайн үед ажлын хариуцлага алдаж  А.К.Новожиловын зургийг хувилж тараагаагүй зэрэг зөрчил илэрсэн байна.

У.Хаш
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж