Хөдөө аж ахуй эрхлэхэд туслах робот-өмсгөл бүтээжээ

Хуучирсан мэдээ: 2010.04.12-нд нийтлэгдсэн

Хөдөө аж ахуй эрхлэхэд туслах робот-өмсгөл бүтээжээ

Токиогийн хөдөө аж ахуй, технологийн их сургуулийн эрдэмтэн, судлаачид хөдөө аж ахуй, газар тариалан эрхлэгчдэд зориулсан робот-өмсгөл бүтээжээ. Метал болон хуванцар материал хослуулж хийсэн уг төхөөрөмж нь найман цахилгаан хөдөлгүүртэй, дуу авиа таних систем болон хөдөлгөөн удирдах мэдрэгчтэй бөгөөд гар болон хөлөнд хүч өгөх зориулалттай гэнэ. Эрдэмтэд уг робот-өмсгөлийг хоёр хувилбартайгаар зохион бүтээсэн ба 30 кг жинтэй хувилбар нь хүнд жинтэй зүйлсийг өргөхөд зориулсан бол арай жижиг хувилбар нь усан үзэм, жимс жимсгэнэ түүх зэрэг амар хялбар ажилд зориулагджээ. Робот-өмсгөлийг бүтээсэн судлаачдын хэлснээр энэ төхөөрөмж нь биеийн хүчний ажлыг 62 хувь хөнгөлөх гэнэ. Японы хөдөө аж ахуй эрхлэгчдийн дийлэнх нь 65-аас дээш насныхан байдаг учир уг робот-өмсгөл хэрэглэгчдийн таашаалд нийцэж, борлуулалт сайтай байна гэдэгт зохион бүтээгчид нь итгэлтэй байгаа юм. Робот-өмсгөл нь 2012 онд худалдаанд гарах ба үнийн тухайд 11 мянган ам.доллар байх аж.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж