
Хэрэглээний үнийн улсын индекс тавдугаар сарын байдлаар өмнөх сарынхаас 1,0 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 15,4 хувь өссөн тухай өнөөдөр Статистикийн хорооноос мэдээллээ. Энэ өсөлтөд хүнс, ундаа, усны төрлийн бүтээгдэхүүн 1,3 хувь, орон сууц, ус, цахилгааны үнэ 2,4 хувиар өссөн үзүүлэлт голлон нөлөөлжээ. Ерөнхийдөө хэрэглээний үнийн улсын индекс 2012 он гарснаас хойш эрчимтэй өссөн талаар албаныхан хэлж байна.
У.БОЛОР