
Бүх насаараа шоронд хоригдох ял сонссон Египетийн ерөнхийлөгч асан Хосни Мубарак шоронд орсноос хойш найман хоногийн турш ухаан санаа нь самуурсан байдалтай байгаа гэнэ. Хосни Мубаракийг нас барсан тухай цуу яриа дэгдсэний дараа Египетийн эрх баригчид түүний эхнэр, хүүхдэд уулзах зөвшөөрөл өгсөн юм. Ингээд Хосни Мубаракийг эхнэр, хоёр охин нь өнөөдөр өглөө Каирын шоронд очиж эргэжээ. Египетийн экс-дарангуйлагчийн бие муу байгаа бөгөөд эхнэр, хүүхэдтэйгээ уулзсаны дараа зүрхний дутагдалд орж, амьсгаа нь давхцан сандаргажээ. Египетийн албаны хүний мэдээлж буйгаар Хосни Мубарак одоо зөвхөн тараг, шингэн ундаагаар гол зогоож байгаа гэнэ. Түүнийг хэвлэлийнхэнтэй ярилцахыг хориглосон учраас эрүүл мэндийнхээ талаар мэдээлж чадахгүй байгаа юм байна.
Египетийн ерөнхийлөгч асан Хосни Мубаракт эсэргүүцэгчдийн хөдөлгөөнийг нухчин дарахын тулд энгийн хүмүүс рүү гал нээх тушаал өгсөн хэргээр Египетийн шүүхээс бүх насаар нь хорих ял оноосон. Хосни Мубаракийн эхнэрийнх нь мэдүүлснээр ар гэрийнхнийг нь сард нэг удаа эргэж очихыг зөвшөөрсөн байна.
Н.ЭНХ