Татвараа төлөөгүй машиныг журамлана

Хуучирсан мэдээ: 2012.06.11-нд нийтлэгдсэн

Татвараа төлөөгүй машиныг журамлана

Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвараа хугацаанд  нь төлөөгүй автотээврийн хэрэгсэл эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын дутуу төлөлтийг хураан барагдуулах, хариуцлага тооцох хяналтын үзлэг, шалгалтын ажил өнөөдрөөс эхэллээ. Энэ сарын 24-ныг хүртлэх хугацаанд Замын цагдаагийн газраас суурин болон хөдөлгөөнт эргүүл гаргаж, хуулийн хугацаанд албан татвараа төлөөгүй тээврийн хэрэгслүүдийг журамлах юм байна. Мөн Баянзүрх дүүргийн 13 дугаар хороон дахь Монгол-Солонгосын хамтарсан “Эм Ай Ю” Олон улсын дээд сургууль дээр төвлөрсөн нэг цэгийн үйлчилгээ ажиллуулахаар болжээ.

Нийслэлийн зам засвар, арчлалтын ажилд энэ жил 114,5 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсний 10,9 хувь буюу 12,5 тэрбум төгрөгийг албан татварын орлогоос бүрдүүлэх учиртай. Тэгвэл оны эхнээс өрнөсөн авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр хураах, нийслэлийн замын санд төвлөрүүлэх орлого 100,3 хувиар даван биелж, нийслэлийн хэмжээнд зам засварын ажил хэвийн үргэлжлэх эх үүсвэрийг бүрдүүлээд байгаа юм.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж