Импортын ногооноос цацраг идэвхит бодис илэрчээ

Хуучирсан мэдээ: 2011.03.25-нд нийтлэгдсэн

Импортын ногооноос цацраг идэвхит бодис илэрчээ

Сингапур, Японоос  импортоор оруулж ирсэн хүнсний ногооны дээжээс цацраг идэвхит бодис илэрсэн гэж мэдэгджээ. Яншуй, гич болон перилла зэрэг хүнсний ногооноос илэрсэн цацраг идэвхит бодисын хэмжээ маш бага болохоор аминд халтай зүйл байхгүй аж. Гэсэн хэдий ч дээрх үйл явдлаас үүдэн Сингапур Японы экспортын хүнсний бүтээгдэхүүнд хориг тавьсан орнуудын тоог нэгээр нэмжээ.  АНУ, Австрали, Хонг-Конг, Канад, Орос аль хэдийн дээрх арга хэмжээг аваад байгаа юм.  Цацраг идэвхит бодис илэрсэн хүнсний ногоог Японы Точиги, Ибараки, болон Чиба, Эхиме зэрэг мужаас импортолсон нь тогтоогдсон юм.

Сингапур Японы гамшигт өртсөн бүсээс сүү, мах, далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүн импортлохыг зогсоогоод байна. Хонг- Конг Японы эрх баригчдаас экспортын хүнсний бүтээгдэхүүндээ хатуу хяналт тавихыг шаардаж, Канад импортын бүтээгдэхүүнд өөрсдөө шалгалт хийж, хянахаа мэдэгдсэн байна.

НҮБ-ын гурван агентлаг хамтарсан мэдэгдэл гаргаж, Японыг  цөмийн эрчим хүч алдагдсан бүсийн хүнсний бүтээгдэхүүнд хяналт тавих яаралтай арга хэмжээ авахыг хүсчээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Японы эрх баригчдаас хүнсний бүтээгдэхүүн цацраг идэвхит бодист хэр хордсоныг олон нийтэд мэдээлэх нь зүйтэй гэж үзсэн байна.

Японы  Засгийн газар Фукушимагийн орчим тариалдаг  11 төрлийн хүнсний бүтээгдэхүүнд хориг тавьсан аж. Одоогоор хамгийн санаа зовоож буй асуудал дотоодын хүнсний хангамж болоод байна.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж