Сингапур Японы гамшигт өртсөн бүсээс сүү, мах, далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүн импортлохыг зогсоогоод байна. Хонг- Конг Японы эрх баригчдаас экспортын хүнсний бүтээгдэхүүндээ хатуу хяналт тавихыг шаардаж, Канад импортын бүтээгдэхүүнд өөрсдөө шалгалт хийж, хянахаа мэдэгдсэн байна.
НҮБ-ын гурван агентлаг хамтарсан мэдэгдэл гаргаж, Японыг цөмийн эрчим хүч алдагдсан бүсийн хүнсний бүтээгдэхүүнд хяналт тавих яаралтай арга хэмжээ авахыг хүсчээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Японы эрх баригчдаас хүнсний бүтээгдэхүүн цацраг идэвхит бодист хэр хордсоныг олон нийтэд мэдээлэх нь зүйтэй гэж үзсэн байна.
Японы Засгийн газар Фукушимагийн орчим тариалдаг 11 төрлийн хүнсний бүтээгдэхүүнд хориг тавьсан аж. Одоогоор хамгийн санаа зовоож буй асуудал дотоодын хүнсний хангамж болоод байна.