Даланзадгад Ухаахудагаас аваарын нөхцөлөөр цахилгаан авна

Хуучирсан мэдээ: 2012.06.11-нд нийтлэгдсэн

Даланзадгад Ухаахудагаас аваарын нөхцөлөөр цахилгаан авна

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын дулааны цахилгаан станц өнгөрсөн өвлийн турш доголдож иргэдийг зутраасан билээ. Өчигдөр Ухаахудагийн цахилгаан станцыг Даланзадгадтай аваарын нөхцөлөөр холбосон байна. Ингэж холбосноор Даланзадгадын ДЦС-д гэмтэл гарч зогсоход хүрвэл Ухаахудагаас 1.8МВт эрчим хүч авах боломжтой болж байгаа юм. Даланзадгадын дулаан цахилгааныг найдвартай эх үүсвэртэй холбох ажлууд хийгдэж байгаа бөгөөд энэ ондоо багтаж дуусгахаар төлөвлөж байгаа аж. Одоогоор Даланзадгадын цахилгаан станц  хязгаарлалтын байдалд ажиллаж байгаа юм.

О.Хос

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж