Камерын шүүлтүүртэй ”гэр” эрэлт ихтэй байна

Хуучирсан мэдээ: 2012.06.11-нд нийтлэгдсэн

Камерын шүүлтүүртэй ”гэр” эрэлт ихтэй байна

Portland хотын Trygger компани iPhone-д зориулан камерийн гэр бүтээжээ. Энэхүү гэр нь камерийн шүүлтүүртэй учир таны авсан зургууд илүү чанартай, өнгөний хувьд ч илүү үзүүштэй болох гэнэ.

Маш хурц тод гэрэлтэй үед зураг авахад таны зураг өнгөний ялгарал муутай гардаг бол, энэхүү гэрийг iPhone-доо хэрэглэснээр таны зураг ямар ч нөхцөлд өнгөний ялгарал сайтай, илүү тод гарах болно.

Энэхүү гэр нь резинен хамгаалалттай тул таны утсанд камерийн гэрээс гадна, хамгаалалтын үүргийг зэрэг гүйцэтгэх болно.

Trygger камерын гэр нь одоогоор 49.95 ам.долларын үнэтэй зарагдаж байгаа ба худалдаанд гарснаас хойш ердөө 22 өдрийн дотор 25,000 ам.долларын ашиг олж чаджээ.

Т.МӨНХТҮВШИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж