HMDX Jam утасгүй спикер худалдаанд гарлаа

Хуучирсан мэдээ: 2012.06.11-нд нийтлэгдсэн

HMDX Jam утасгүй спикер худалдаанд гарлаа

Олон залгуурын утас овоорч, эргэн тойрны тав тухыг алдагдуулдаг байсан үе ард хоцорч, утасгүй технологийг хүмүүс амьдралдаа өргөн хэрэглэх болсон.

Саяхан HMDX Jam нэртэй утасгүй спикер худалдаанд гарлаа. Нэрнээс нь харахад л жимсний чанамал санаанд тань бууж байгаа биз. Гадаад хэлбэр дизайн, өнгө загвараараа төрөл бүрийн жимсний чанамлыг санагдуулам энэхүү спикер Bluetooth-тэй төхөөрөмжүүд болох таблет, гар утас, нөүтбүүк зэрэгтэй 30 фитийн зайнд холбогдон ажиллах боломжтой аж.

Мөн энэхүү утасгүй спикер нь дахин цэнэглэгддэг баттерейтай бөгөөд 100 хувь цэнэглэсний дараа 4 цаг зогсолтгүй ажиллах юм.

Овор хэмжээ багатайгаас гадна хөнгөн жинтэй, маш сайн дуугаралттай аж. 

Уг спикерийг Best Buy, Bed Bath болон Beyond, Kohl"s зэрэг дэлгүүрүүдээр 39.99 ам.долларын үнэтэйгаар худалдаалж байна.

Т.МӨНХТҮВШИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж