“Роснефть” үнээ нэмсэн ч шатахууны үнэ өсөхгүй

Хуучирсан мэдээ: 2011.03.25-нд нийтлэгдсэн

“Роснефть” үнээ нэмсэн ч шатахууны үнэ өсөхгүй

Монголбанкнаас гаргасан мэдээгээр өнгөрсөн сард нефтийн бүтээгдэхүүний импорт 154.5 хувиар өссөн байгаа юм. Цаашид газар тариалан, тээвэрлэлт, уул уурхайн салбарт тус бүтээгдэхүүний хэрэглээ өсөх тул импортын хэмжээ улам нэмэгдэнэ. Тэгвэл манай улсын гол нийлүүлэгч компани болох “Роснефть” үнээ буулгана гэдгээ мэдэгджээ. Гэхдээ яг хэдий хэрийн хэмжээгээр нэмэх нь одоогоор олон нийтэд хараахан ил тод болоогүй байна.

Хэрвээ нийлүүлэгч шатахууны үнийг нэмбэл гаалийн онцгой албан татварыг бууруулах байдлаар Засгийн газар зохицуулалт хийдэг. Харин үнэ хэт өсвөл уг татварыг бууруулах зарчимтай. Тэгэхээр Роснефть үнээ нэмсэн ч Монголын хэрэглэгчдэд төдийлөн нөлөөлөхгүй юм.

Уралын газрын тосны дундаж үнэ энэ оны эхний сард өмнөх оны мөн үеэс 23 хувь өсч, баррелль тутамд 93.8 ам.долларт хүрч байжээ. Харин энэ хугацаанд манай импортын нефтийн бүтээгдэхүүний дундаж үнэ 16.4 хувь өсч, тонн тутамд 925.2 ам.доллар болж өсчээ.

Газрын тосны бүтээгдэхүүн импортлогч компаниуд өнгөрсөн долоо хоногт зарим бүтээгдэхүүнийхээ үнийг нэмсэн байна. Үүнд, тос тосолгооны материалын үнийг литр тутамд 100-120 төгрөгөөр нэмсэн бол тосолны үнэ литр нь 100 төгрөгөөр нэмэгдсэн байгаа юм.

Б.СҮРЭН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж