“Дэлхийн хүүхдийн шилдэг ном”-оор Л.Түдэвийн ном шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2011.03.25-нд нийтлэгдсэн

“Дэлхийн хүүхдийн шилдэг ном”-оор Л.Түдэвийн ном шалгарлаа

Монголын хүүхдийн уран зохиолын түүхэнд сор болсон “Хорвоотой танилцсан түүх” туужийг багадаа уншиж үзээгүй  хүн байхгүй биз ээ. Төрийн шагналт хөдөлмөрийн баатар, зохиолч Л.Түдэвийн есөн хэл дээр хэвлэгдэн гарсан  “Хорвоотой танилцсан түүх” номыг дэлхийн олон орны багачууд шимтэн унших болсоор багагүй хугацаа өнгөрч байгаа билээ.

Олон улсын хүүхдийн утга зохиолын зөвлөлөөс хоёр жилд нэг удаа дэлхийн шилдэг хүүхдийн номыг шалгаруулдаг. Тус наадам энэ жил болж Монгол зохиолчийн бүтээл буюу Л.Түдэвийн “Хорвоотой танилцсан түүх” ном дэлхийн хүүхдийн шилдэг номоор шалгарчээ.  Харин орчуулгын номын төрөлд зохиолч Х.Зандраабайдын бүтээл шилдгээр шалгарчээ. Тэрбээр Өвөрмонголын зохиолч Лигдэнгийн “Зовлон туулсан зоригт хөвгүүн” номыг хөрвүүлсэн байна.

Хүүхдийн номын ордонд ирэх сарын 8-нд болох “Олон улсын хүүхдийн номын баяр”-ын үеэр зохиолч Л.Түдэв, Х.Зандраабайды нарт дээрх нэр хүндэт өргөмжлөлийг гардуулах юм байна. Мөн энэ үеэр Хүүхдийн ордны авьяаслаг багачуудын тоглолт, сонирхолтой уралдаан тэмцээн, номын яармаг худалдаа зохион байгуулах юм.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж