
Тэрээр өнөөдөр Монгол-Солонгосын бизнес эрхлэгчдийн уулзалтад оролцож, “Солонгос дахь Монголын жил” арга хэмжээг албан ёсоор нээлцэх юм. Түүнчлэн Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ болон анагаах шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах тухай, Барилга, боомт, тээвэр, ложистикийн салбарт хамтран ажиллах тухай, төмөр замын салбарт хамтран ажиллах тухай, Яармаг орчмын шинэ орон сууцны хорооллын усан хангамжийн эх үүсвэрийг барих төсөлд БНСУ-ын КОЙКА байгууллагаас буцалтгүй тусламж олгох тухай, Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцооны дагуу БНСУ-д ажилчид илгээх тухай баримт бичгийг тус тус байгуулахаар төлөвлөөд байгаа аж.
Б.Амгалан