
“Мон сүү” компанийн сүү, хорхой ааруул идсэн 53 дугаар сургуулийн хүүхдүүд өнгөрөгч баасан гаригт хордлоо. Халдварт өвчин судлалын үндэсний төвд 6-7 настай 12 хүүхэд эмчлүүлж байна. Хүүхдүүдийн биеийн байдал ямар байгаа талаар тус эмнэлгийн Сургалт сурталчилгааны албаны дарга Ч.Уртнасангаас тодруулахад “Ерөнхийдөө бие нь сайжирсан.Нэгдгээр ангийн нэг хүүхэд Сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байгаа. Өрхийн эмчийн хяналтанд 14 хүүхэд байгаа. Клиникийн шинжилгээний хариу маргааш гарна “ гэв.
Х.Хангал
Өвөө 2010-04-12 182.160.47.9
нэг муу дарганцаруудын шахаа ш дээ
больбол таарна
муусайн юмнууд хүүхдийн буяныг олигтой шингээж чадахгүй шунал нь хэтрээд байгаан
Аав 2010-04-12 202.55.191.24
Үдийн цай хөтөлбөрт би бас дуртай байдаггүй Учир нь хэрэгжүүлж байгаа арга нь дэндүү болхи Уг санаа нь тийм ч муу биш
Бид үдийн цай хөтөлбөрийг яавал сайжруулах вэ гэж санаа бодлоо уралдуулбал сайн үр дүнд хүрч магадгүй Харин хэн нэг нь ажлаа муу хийсний төлөө тэр ажлыг нь буруу гэж үзэх нь төөрөгдөл Би багадаа хичээлдээ яваад ирэхдээ маш их өлсдөг байсан манайх тийм ч тааруу амьдралтай айл байгаагүй ч
Ээж 2010-04-12 202.170.82.4
Энэ үдийн цай хөтөлбөрийг боливол таарна Нэгэнтээ эрүүл ахуйн шаардлага хангасан бүтээгдэхүүнээр үйлчилж чадахгүй хүн амын ялангуяа үр хүүхдийн минь хүнсний аюулгүй байдал сөхөгдөж байхад бүр болиулбал яасан юм бэ Бид жаахан байхдаа цай ундаа ууж яаваад л хичээлээс ирээд болоод л байсан өлсөөд үхчихээгүй дэг