Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар:
-“Эрдэнэс тавантолгой” компанийн хувьцааг арилжих бол тодорхой болсон. Харин Оюутолгой ордын тухайд шийдэж чадахгүй байгаа. Монголын талын эзэмшлийн 34 хувь хэрхэх нь тодорхойгүй байна. Бусдаар бол асуудалгүй гэж хариулсан юм. Монголын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг байж гадаадын хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргасан 30 орчим компани бий. Тэднийг Монголын хөрөнгийн бирж рүү татахаар ямар ажил хийж байгааг зочид сонирхож байсан юм. Тэгвэл нэлээд компани Монголын хөрөнгийн бирж дээр давхар бүртгүүлэх санал тавьсан байгааг даргын үүрэг гүйцэтгэгч Х.Алтай дуулгаж байлаа. Гэхдээ Монголд үнэт цаасны зах зээлд үйл ажиллагаа явуулахад хууль эрх зүйн орчин дулимаг байгаа нь компаниудад эрсдэлтэй байна гэсэн юм.
Одоогийн байдлаар Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, Компанийн тухай хууль, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн төсөл боловсруулагдах шатандаа байгаа юм байна. Уулзалтын төгсгөлд спикер “Хөрөнгийн захыг хөгжүүлэх, түүний хууль эрх зүйн орчныг сайжруулахад анхаарлаа хандуулна. Харин хуулийн төслүүдээ маш сайн боловсруулаад оруулаад ирээрэй” гэж байсан юм.
Нэмж дуулгахад, Хөрөнгийн биржийн гишүүн брокер, дилерийн компани 52 байна. Харин сүүлийн сар арав гаруй компани брокер, дилерийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авахаар холбогдох байгууллагад материалаа өгчээ.