“Blackberry” фирм энэ улирлын ашиг тооцоолж байснаас доогуур үзүүлэлттэй байгааг мэдээлсний дараа хувьцааны үнэ 12 хувиар унасан байна. Канадын тус фирмийн өнгөрсөн улирлын ашиг 934 сая ам.долларт хүрч байсан юм. Хувьцааны үнэ буурсан нь хэрэглэгчид хямд үнэтэй бүтээгдэхүүн рүү хошуурах болсонтой холбоотой гэж фирмийн экспертүүд үзэж байгаа юм. Тус фирмийн ашиг нэг жилийн өмнө 31 хувийн өсөлттэй байжээ. Nasdaq exchange дэх үнэт цаасны арилжаанаас харахад тус фирмийн ашиг тооцоолж байснаас доогуур үзүүлэлттэй байгаа юм.
Тус фирм бизнесийн 48 хувийг АНУ, Канад, Их Британи зэрэг орны гол зах зээлд явуулдаг аж. “Blackberry” фирм, “Apple” –ийн iPad-тай адил хэмжээтэй, “Google”-ийн Android-той үйлдлийн системээр адил шинэ бүтээгдэхүүн гаргахаар төлөвлөж, ирээдүйд том хөрөнгө оруулалт болно гэж тооцож байна. Фирмийн энэ улирлын ашиг буурахад Япон дахь бүтээгдэхүүний эд ангийн нийлүүлэлт саатсан нь нөлөөлсөн гэж үзжээ.

Н.Энх