Махны үнэ буурч байна

Хуучирсан мэдээ: 2011.03.25-нд нийтлэгдсэн

Махны үнэ буурч байна

Хавар болохоор мах ховордоно, үнэ нь өснө гэсэн бичигдээгүй хууль бий. Гэхдээ энэ хаврын тухайд байдал эсрэгээрээ байна. Үндэсний статистикийн хорооноос хийсэн үнийн судалгаагаар махны үнэ буурчээ. Өчигдрийн байдлаар Улаанбаатар хотын хүнсний зах, дэлгүүрт худалдаалагдаж буй махны үнэ өмнөх сараас хямдарчээ.
Хонины ястай махны үнэ кг нь дунджаар 3572 төгрөг, цул мах 4057 төгрөг, үхрийн ястай мах 4238 төгрөг, үхрийн цул мах 5025 төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байна. Үнийг өмнөх сарынхтай харьцуулахад, хонины махны үнэ 10.1-16 хувь, үхрийн махны үнэ 7.2-11.5 хувь, адууны махны үнэ 3.5 хувь, ямааны махны үнэ 9.3 хувиар тус тус буурчээ. Харин өмнөх долоо хоногийн үнэтэй харьцуулахад үхрийн цул махны үнэ 0.5 хувиар өссөн бол, хонины махны үнэ 0.3-2.1 хувь, үхрийн ястай махны үнэ 3.4 хувь, ямааны махны үнэ 7.8 хувиар буурсан байна. Адууны махны үнэ тогтвортой байна.

Б.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж