Дөрвөн удаа гэрлэж байсан Стэнли Хо 16 хүүхдийн эцэг аж. Түүний хүүхдүүд бизнесийг нь өвлөж авахыг хүсч байгаа юм. Өдгөө 89 настай тэрбумтны эрүүл мэнд таагүй байгаа нь өв залгамжлалын асуудлыг гаргаж иржээ. Стэнлийн бизнесийг хэн үргэлжлүүлэх вэ гэдэг асуудал хөрөнгө оруулагчдын санааг зовоож байна. Тэрбумтан Sociedade de Turismo e Diversoes de Macau дахь 1.6 тэрбум ам.долларын хөрөнгөө хамаатан садан, гэр бүлийнхэндээ тараан өгч өв залгамжлалын асуудлаа шийдсэн байна. Харин тэрбумтан өөртөө маш бага хөрөнгө үлдээсэн гэнэ. Стэнлийн STDM компанийн хувьцааны үнэ хөрөнгийн зах зээлд унахад хувьцаа эзэмшигчид нь компаний ирээдүйн хувь заяанд санаа зовж эхэлжээ. Стэнлийн гэр бүл Макаод маш нэр нөлөөтэй бөгөөд халаасанд нь мөнгө хийхгүйгээр түүний вант улсад хөл тавих боломжгүй гэдэг аж. Стэнлийн STDM компанийн мэдэлд 17 казиногоос гадна Макаогийн олон улсын нисэх онгоцны буудал багтдаг байна.
Мөрийтэй тоглоомын тэрбумтан хөрөнгөө өвлүүллээ
Макаогийн мөрийтэй тоглоомын тэрбумтан Стэнли Хо тавин жил зарцуулсан казиногийн вант улсаа орхиж байна. Стэнлийн бизнесийг хэн өвлөж авах бол гэдэг асуудал гэр бүлийнхэн дунд нь зөрчил үүсгэжээ.