Эхнэрийнхээ талаар худал дуудлага өгчээ

Хуучирсан мэдээ: 2012.06.09-нд нийтлэгдсэн

Эхнэрийнхээ талаар худал дуудлага өгчээ

Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст нэгэн залуу “Манай эхнэр гурван хоног алга болоод орж ирэхдээ мансууруулах бодис хэрэглэсэн байдалтай байна” гэх дуудлагыг ирүүлсэн байна. Цагдаагийн байгууллага мэдээллийн дагуу шалгаж үзэхэд эхнэр нь мансууруулах бодис хэрэглээгүй, харин согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн нь тогтоогдсон тул эрүүлжүүлжээ. Харин түүний нөхөр энэ талаар “Эхнэрээ айлгах гэж цагдаагийн байгууллага дуудсан юм” гэсэн мэдүүлэг өгсөн байх юм. Энэ тухай ЦЕГ-ын ХМТ-ын дарга Т.Сайнжаргал “Нөхөр нь эхнэрээ хэн нэгэнтэй хардсаны улмаас энэ дуудлагыг өгсөн байдаг. Гэтэл энэ мэдээлэл нь явсаар байгаад “18 настай охин гэрээсээ гараад сар гаруй хугацаанд сураггүй байж байгаад хүчиндүүлж, мансуурсан байдалтай олдсон” гэсэн ташаа мэдээлэл болон хувирсан байна. Тиймээс ташаа мэдээлэл түгээсэн байгууллагуудад албан тоот явуулахаар болоод байна” гэлээ.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж