Үсээ засуулбал өвчин орооно

Хуучирсан мэдээ: 2011.03.25-нд нийтлэгдсэн

Үсээ засуулбал өвчин орооно

Билгийн тооллын 21. Дөрвөн ногоон мэнгэтэй шарагчин туулай өдөр.

Энэ өдрийн өглөөний наран 06.54 цагт мандан 19.04 цагт шингэнэ. Эл өдөр хонь жилтэй Х.Наранхүү, Х.Бадамсүрэн, Д.Дэмбэрэл, гахай жилтэй Х.Тэмүүжин, Д.Арвин, Х.Жекей, Д.Энхбат нарын гишүүдэд аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин туулай жилтэй Д.Балдан-Очир, Ц.Батбаяр, Д.Ганхуяг, Л.Гүндалай нарын гишүүд аливаа үйлийг хийхэд сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнес эрхлэх, зэрэг дэв нэмэх, удирдлагын суудалд суух зэрэг үйлнээ сайн тул эрхэм гишүүд тус, тусынхаа бизнесийг эхэлж, энд тэндхийн холбооны ерөнхийлөгч болоход гэмгүй. Харин газар хагалах, уул овоо тахих зэрэг үйлд муу тул анхаарал болгоомжтой байна уу. Мөн үсээ засуулбал өвчин ороох өндөр магадлалтай тул маргаашийг хүлээгээрэй. Хол газар яваар одогсод урагшаа мөрөө гаргавал зохилтой.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж