Хүүхдийн V зөвлөгөөн зохион байгуулна

Хуучирсан мэдээ: 2011.03.25-нд нийтлэгдсэн

Хүүхдийн V зөвлөгөөн зохион байгуулна

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхдийн төлөө газар, Дэлхийн зөн олон
улсын байгууллагын суурин төлөөлөгчийн газартай хамтран тав дахь удаагаа
“Хүүхэд насыг хайрлая” V зөвлөгөөнийг ирэх долоо хоногийн даваа гариг буюу энэ
сарын 28-нд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар болжээ. Зөвлөгөөнд 700 гаруй
төлөөлөгч оролцохоос гадна Монгол Улсын Шадар сайд М.Энхболд, Дэлхийн зөн
Монгол олон улсын байгууллагын суурин төлөөлөгч Винсент Эдуардс нар оролцож, үг
хэлэх аж.
Зөвлөгөөнийг зохион байгуулснаар хүүхдэл тулгарч байгаа
олон
эрсдлийг бууруулах,
болзошгүй осол гэмтлээс урьдчилан сэргийлж, хүүхэд бүрийн эсэн мэнд амьдрах,
аюулгүй байдлыг хангахын төлөө бүх нийтийн “Хүүхдэд ээлтэй” үндэсний санаачлага
өрнүүлж, хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах юм
байна


Мөн Монгол Улсын
Засгийн газраас хүүхдийн  төлөө явуулж байгаа төрийн бодлого,
хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхдэд чиглэсэн бодлогыг эрчимжүүлэх, тулгамдсан
асуудлыг шийдвэрлэх, хүүхдийг аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд олон
нийтийн оролцоог нэмэгдүүлж, хамтын ажиллагааг сайжруулах, хүүхэд өөрийгөө
хамгаалах чадвар эзэмших арга зүйг тодорхойлох
од чиглэжээ.

Г.Дарь

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж