Шүүгчдийн зөвлөлийн хуралдаан боллоо

Хуучирсан мэдээ: 2012.06.08-нд нийтлэгдсэн

Шүүгчдийн зөвлөлийн хуралдаан боллоо

Улсын Дээд шүүхийн шүүгчид, аймаг, нийслэл, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч нараас бүрддэг Шүүгчдийн зөвлөл өнөөдөр хуралджээ. Хуралдаанаар Шүүхийн Ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнд анхан шатны шүүхээс орох шүүгчийг сонгох тухай асуудлыг хэлэлцэж, Дорноговь аймаг дахь сум дундын I шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболдыг тус зөвлөлийн гишүүнээр сонгосон байна.

Мөн Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн О.Зандраа, Улсын Дээд шүүхийн шүүгч Ц.Сумъяа, Сэлэнгэ аймгийн шүүхийн Ерөнхий шүүгч Б.Батзориг, Нийслэлийн шүүхийн шүүгч Г.Алтанчимэг, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн Ерөнхий шүүгч Х.Батсүрэн, Баян-Өлгий аймгийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгч С.Еркеш нарыг Шүүхийн Сахилгын хорооны гишүүнээр томилуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр болжээ.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж