Робот хүүхэд – амьд хүүхэд

Хуучирсан мэдээ: 2011.03.25-нд нийтлэгдсэн

Робот хүүхэд – амьд хүүхэд

Их Британийн Aberystwyth Их Сургуулийн эрдэмтэд робот хүүхэд бүтээн ажиллаж байгаа тухай Ассошиэйтэд Пресс мэдээллээ.

Бусад цахим механизмаас ялгарах ялгаа нь iCub нэртэй энэ робот бусдын хөдөлгөөнийг дууриан давтаж чадах юм. Энэ робот хүүхэд мөн гар хөлөө хөдөлгөхөөс гадна дүрсүүдийг ялган харах аж. Чихэнд суурилуулсан микрофоны тусламжтайгаар дуу авиаг сонсон хариулах бөгөөд ам болон хөмсөгөнд байх шингэн кристаллын дисплейн тусламжтайгаар сэтгэл хөдлөлөө илэрхийлнэ.

Эрдэмтдийн робот хүүхэд бүтээх үндсэн зорилго нь зургаа хүртэл сартай нялх хүүхдийн үйл хөдлөлийг iCub дуурайн үзүүлэх юм. Энэ ажилд эрдэмтэд 1,2 сая ам.долларын хөрөнгө зарцуулсан байна.

Видеог энд дарж үзнэ үү
Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж