“Атмор” нано технологи нэвтрүүлэв

Хуучирсан мэдээ: 2011.03.25-нд нийтлэгдсэн

“Атмор” нано технологи нэвтрүүлэв

Сүүлийн жилүүдэд хүний үйл ажиллагааны нөлөөгөөр байгаль орчин өөрчлөлтөд орж, хөрс, ус, агаар мэдэгдэхүйц бохирдон, жам ёсны тэнцвэрт байдал нь алдагдаж, эргээд хэвийн байдалдаа орохооргүй нөхцөл бүрдээд байна. Энэхүү тулгамдсан асуудлыг шийдвэрлэх арга замын талаар 2011 оны гуравдугаар сарын 24-ний өдөр “Атмор” ХХК онол, практикын хурлыг зохион байгууллаа. Хуралд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Стандарт хэмжилзүйн Үндэсний төв, Барилга, геодизи, зураг зүйн газар, Барилга , Хот байгуулалт, Зам тээвэр, аялал зуучлалын яамны холбогдох агентлаг, мөн бизнесийн байгууллагуудын төлөөлөл оролцож, асуудлыг шийдвэрлэх талаар харилцан санал солилцож зөвлөлдлөө.
Хурлын зохион байгуулагч “Атмор” ХХК нано технологид суурилсан бохирын усыг цэвэршүүлэх “Био реактор” шинэ технологийг монголд анх удаагаа нэвтрүүлж байгаагаа танилцуулав. Мөн хуралд ирсэн төлөөлөгчдөд шинэ технологи, бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ бодит хэрэглээг хэрхэн нутагшуулж хэрэглээ болгож байгааг газар дээр нь /Залаатын ам дахь жуулчны баазад/ үзүүлж танилцуулснаар мэргэжлийн байгууллагуудын зүгээс өндөр үнэлэлт авлаа. Дашрамд хэлэхэд, Атмор компани санал болгож буй био реакторыг төвийн төвлөрсөн бохирын системд холбогдох боломжгүй айл өрх, аялал жуулчлалын бааз, уул уурхайн кэмп, хотхонуудад хэрэглэхэд тохиромжтой бөгөөд бохир усыг 92-98 хувь хүртэл цэвэршүүлэн 2 дахь хэрэглээнд дахин ашиглах боломжийг бүрдүүлдэг юм байна. Монголд НАНО технологи жинхэнэ утгаар нэвтэрч эхэллээ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж