
Хурлын зохион байгуулагч “Атмор” ХХК нано технологид суурилсан бохирын усыг цэвэршүүлэх “Био реактор” шинэ технологийг монголд анх удаагаа нэвтрүүлж байгаагаа танилцуулав. Мөн хуралд ирсэн төлөөлөгчдөд шинэ технологи, бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ бодит хэрэглээг хэрхэн нутагшуулж хэрэглээ болгож байгааг газар дээр нь /Залаатын ам дахь жуулчны баазад/ үзүүлж танилцуулснаар мэргэжлийн байгууллагуудын зүгээс өндөр үнэлэлт авлаа. Дашрамд хэлэхэд, Атмор компани санал болгож буй био реакторыг төвийн төвлөрсөн бохирын системд холбогдох боломжгүй айл өрх, аялал жуулчлалын бааз, уул уурхайн кэмп, хотхонуудад хэрэглэхэд тохиромжтой бөгөөд бохир усыг 92-98 хувь хүртэл цэвэршүүлэн 2 дахь хэрэглээнд дахин ашиглах боломжийг бүрдүүлдэг юм байна. Монголд НАНО технологи жинхэнэ утгаар нэвтэрч эхэллээ.