Гадаад дахь монголчууд ням гаригт сонгуульдана

Хуучирсан мэдээ: 2012.06.08-нд нийтлэгдсэн

Гадаад дахь монголчууд ням гаригт сонгуульдана

Гадаадын улс орнуудад ажиллаж, сурч, амьдарч байгаа Монгол Улсын сонгуулийн насны иргэд зургадугаар сарын 10 буюу ирэх ням гаригт УИХ-ын сонгуульд саналаа өгөх гэж байна.

Тэд УИХ-ын 2012 оны сонгуульд өрсөлдөхөөр бүртгүүлсэн 11 нам, хоёр эвслийн төлөө саналаа өгөх эрхтэй юм. Гадаад орнуудад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдийн саналыг Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газрууд дээр авч битүүмжлэн Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлнэ. Саналыг эх орондоо сонгуульд оролцсон сонгогчдын саналтай хамт нэг өдөр тоолох юм.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж