Э.Амартүвшин шилдэг 20-д багтжээ

Хуучирсан мэдээ: 2012.06.07-нд нийтлэгдсэн

Э.Амартүвшин шилдэг 20-д багтжээ

УДБЭТ-ын гоцлол дуучин, Гавьяат жүжигчин Э.Амартүвшин өмнөд хөршийн нийслэлд, алдарт “Шувууны үүр” цэнгэлдэх хүрээлэнд болж буй дуурийн алдарт дуучин Пласидо Домингогийн нэрэмжит дуурийн залуу дуучдын олон улсын “Plаcido Domingo’s Operalia” уралдаанд оролцож байгаа билээ. Тэрбээр дуурийн дуулаачдын XX тэмцээнд орон бүрийн шилдэг дуурийн дуучидтай өрсөлдөн шилдэг 40-д багтан уг тэмцээнд оролцох эрхээ авсан юм. Харин энэ сарын 5-нд гуравдугаар шатандаа дуулж, шилдэг 20-т тунан үлджээ. Маргааш финалын уралдаан болж, түүнээс шилдэг 10 дуучин шалгарна. Төгсгөлийн шатанд шалгарсан 10 дуучин маэстро Пласидо Домингогийн удирдах симфони найрал хөгжимтэй дуулах бөгөөд шилдгийн шилдэг дэлхийн сонгодог дуучинг тэр үдэш тодруулах юм.

Тус тэмцээнийг 1993 оноос эхлэн жил бүр зохион байгуулж ирсэн бөгөөд Швейцарийн цагны алдарт “Rolex” компани ивээн тэтгэдэг. Франц, Мексик, Испани, Япон, Герман, АНУ, Австри, Болгар, Унгар, Итали, ОХУ зэрэг улсад зохион байгуулж байсан уг тэмцээн энэ жил Хятадад анх удаа болж байгаа юм.  Сонирхуулахад, уралдааны тэргүүн байрт хоёр хүнийг шалгаруулж, тус бүр 30 мянга ам.доллар олгох бол II байр  тус бүр хоёр хүн 20 мянган ам. доллар, III байр тус бүр хоёр хүн 10 мянган ам. доллар, тусгай байрын таван шагналыг 10-15 мянган ам.доллар дагалдах гэнэ.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж