
Сургалтыг НҮБХХ “Монгол Улсад гамшгийн аюулыг бууруулах, менежментийн тогтолцоог боловсронгуй болгох нь” төслийн зөвлөх ОХУ-ын ШУА-ийн Сибирын салбарын Нуур судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, Оросын Холбооны Улсын усан доогуурх үйл ажиллагааны нийгэмлэг, Усан доогуурх сэлэлтийн сургалтын төвийн сургагч багш, биологийн ухааны дэд доктор Александр Борисович Купчинский удирдан явуулсан.
Сургалтанд ОБЕГ-ын Аврах тусгай анги, Нийслэлийн Аврах отряд, Багануур, Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Дорнод аймгуудын 16 усчин аврагч нар оролцож усан бассейн болон өвлийн нөхцөлд нуурын мөсийг цоолон гүний шумбалтыг анх удаа гүйцэтгэсэн юм.
ОБЕГ-ын төв, орон нутгийн усчин аврагч нар нь гүний шумбалтын онолын хичээл судалж, олон улсын стандартын шаардлага хангасан гүний усны шумбалтын хувцас, багаж, хэрэгслийг ашиглан өвлийн нөхцөлд гүний шумбалтыг гүйцэтгэж эрэн хайх ажлын дадлага туршлагаа улам нэмэгдүүллээ.
Энэ сургалтад хамрагдсан аврагчдын гүний шумбалтын сургалтын анхны томоохон дадлага нь Хөвсгөл нуурт зохион байгуулсан эрэн хайх, аврах ажиллагаанд амжилттай оролцсон юм.
Б.Амгалан