Цацрагийн хэмжилт үргэлжилсээр байна

Хуучирсан мэдээ: 2011.03.25-нд нийтлэгдсэн

Цацрагийн хэмжилт үргэлжилсээр байна

Цөмийн энергийн газраас мэдээлснээр гадаадаас Монгол Улсад хүрэлцэн ирж буй иргэдийн ачаа тээшинд цацраг идэвхижилтийн хэмжилтийг 35 постод үргэлжлүүлэн хийсээр байгаа аж. Тодруулбал, гуравдугаар сарын 24- ны өглөөний 07.00 цагаас 25-ний өглөөний 07.00 цаг хүртэлх хугацаанд цаг тутам хийсэн хяналтын мэдээг 21 аймаг тус бүрийн дунджаар нэгтгэж гаргажээ. Одоогоор цацрагийн түвшин ихэссэн тохиолдол илрээгүй байна. Тухайлбал, гуравдугаар сарын 24-нд 08.20 цагаас 25-ны 02.35 цагийн хооронд “Сөүл-Улаанбаатар” чиглэлийн хоёр, “Бээжин-Улаанбаатар” чиглэлийн гурван онгоцоор зорчиж ирсэн зорчигчид, тэдгээрийн ачаа тээшинд цацрагийн хэмжилт, хяналт хийхэд  цацрагийн бохирдолтой ачаа тээш, зорчигч илрээгүй байна.
Харин өнөөдөр шөнийн 02.35 цагт Сөүл-Улаанбаатарын КЕ-867 нислэгийн онгоцоор ирсэн зорчигчид, тэдгээрийн ачаа тээшинд цацрагийн хэмжилт, хяналт хийх явцад Канад улсаас ирсэн Монгол Улсын иргэний ачаанаас цацрагийн дохиолол илэрснийг шалгахад байгальд орших цацраг идэвхт элемент агуулсан чулуулаг тээж явсан нь, тогтоогдсон юм байна.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж