Эрик Абидал эмнэлгээс гарчээ

Хуучирсан мэдээ: 2011.03.25-нд нийтлэгдсэн

Эрик Абидал эмнэлгээс гарчээ

Өнгөрсөн долоо хоногт элэгний хавдрын мэс засал хийлгэсэн “Барселона” багийн Франц хамгаалагч Эрик Абидал эмнэлгээс гарч, гэртээ эмчилгээ хийлгэж буй тухай Каталоны багийн удирдлагаас мэдэгджээ. Өдгөө 31 настай Абидал энэ сарын эхээр элэгний хавдартай хэмээн оношлогдож, улмаар өнгөрсөн долоо хоногт Каталоны БарнаКлиник Груп эмнэлэгт мэс засал хийлгэсэн юм. Гурван цаг орчим үргэлжилсэн мэс засал амжилттай болж, Абидал долоо хоногийн турш эмнэлэгт эмчлүүлээд лхагва гаригт гэртээ харьсан гэнэ. Түүний биеийн байдал сайн байгаа бөгөөд сар орчмын дараа дахин бэлтгэлдээ гарах талаар “Барса”-гийн зүгээс мэдэгдлээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж