Шилдэг хүүхэлдэйн киноны шинэ ангиуд гарна

Хуучирсан мэдээ: 2012.06.07-нд нийтлэгдсэн

Шилдэг хүүхэлдэйн киноны шинэ ангиуд гарна

“Мадагаскар”, “Мөстлөгийн үе” зэрэг олон шилдэг хүүхэлдэйн киноны шинэ
ангиуд энэ онд бүтээгдэн, хүүхэд багачуудын хүртээл болох гэж байна.
Чухам ямар киноны шинэ ангиуд бүтээгдэж байгаа талаар сонирхуулъя.

Madagascar 3: Europe’s Most Wanted

“Madagascar
3” тун удахгүй буюу энэ сарын 8-нд нээлтээ хийх гэж байна. Өмнөх хоёр
анги дээрээ Африкийн эзэд Алекс, Марти, Глориа, Мелман нарын аялал тун
сонирхолтой өрнөдөг бол тэд дахин шилдэг нуугдах аргаа хэрэглэн Европ
руу аялна.

Brave

Алдарт Pixar-ынхан ээлжит бүрэн
хэмжээний хүүхэлдэйн киногоо дэлгэцнээ гаргах гэж байна. “One Man Band”
богино хэмжээний хүүхэлдэйн киног найруулж байсан Mark Andrews болон The
Prince of Egypt бүрэн хэмжээний хүүхэлдэйн киног найруулж байсан Brenda
Chapman нар “Brave”-ийг хамтран найруулсан ажээ. Эл кинонд Brave гэх
Шотландын уулархаг газар орших хаант улс бөгөөд хаан Fergus, хатан
Elinor-ын гүнж Merida -ын түүхийг өгүүлнэ. “Brave” хүүхэлдэйн кино энэ
сарын 22-нд нээлтээ хийх юм байна.  

Ice Age: Continental Drift

Аймшигт
мөстлөгийн үе үргэлжилсээр. Уг кино нь дэлхий ертөнцийн хувьсал,
мөстлөгийн үеийн талаар бяцхан үрсэд маань тодорхой хэмжээний ойлголт
өгдгөөрөө онцлогтой бүтээл. Энэ удаад мөстлөгийн үе маань дэлхийн хуурай
газрын их хуваагдлын талаар ойлголт өгөхөөр бэлтгэжээ. “Мөстлөгийн үе”
ирэх сарын 13-нд нээлтээ хийнэ.

ParaNorman

“Coraline”
бүтээлээрээ нэг хэсэг шуугиулж байсан Laika студийнхэн ээлжит stopmatian
бүтээл "Paranorman" 3D бүтээлээр үзэгчдэд хүргэхэд бэлэн болжээ. Бага
зэргийн аймшгийн мөн сонирхолтой энэхүү кинонд Norman хэмээх бүтэлгүй
хүүгийн тухай гарах бөгөөд нэг өдөр тэр хий үзэгдэл харж чаддаг болсноор
бүх зүйл эхэлнэ. “Paranorman” наймдугаар сарын 17-нд  нээлтээ хийнэ.

Hotal Transylvania

“Samurai
Jack” телевизийн цуврал cartoon-аар танил болсон Genndy Tartakovsky
энэхүү киног найруулсан байна. “Hotel Transylvania”-ын түүх Dracula (дуу
оруулсан Adam Sandler) өөрийн охин Mavis (Selena Gomez) –ын 118 насны
төрсөн өдрийн үдэшлэгийг зохион байгуулах болно. Гэвч энэ үеэр нэгэн үл
таних хүн (Andy Samberg) буудалд нь ирж үйл явдлыг ээдрээтэй болгох
ажээ. “Hotel Transylvania” есдүгээр сарын 28-нд нээлтээ хийх юм.

Frankenweenie

Аймшгийн
киноны нэртэй тун төстэй энэхүү хүүхэлдэйн киног алдарт найруулагч Tim
Burton бүтээж буй. Киноны гол дүр Виктор хүү нохойтойгоо тоглож байгаад
санаандгүйгээр нохойгоо машинд дайруулна. Харин нэг өдөр тэрбээр
багшийнхаа физикийн хичээл дээр нохойгоо амилуулж болох шинэ санааг
олсоноор кино үргэлжилнэ. “Frankenweenie” кино аравдугаар сарын 5-нд
нээлтээ хийнэ.

Wreck-It Ralph

Walt Disney Pictures-ынхэн
энэхүү бүтээлдээ ихээхэн найдвар тавьж буй. Тоглоомын муу баатар байсан
залуу хэрхэн сайн залуу болохыг энэхүү киноноос харах болно. “Wreck-It
Ralph” кино ирэх арваннэгдүгээр сарын 12-нд нээлтээ хийх нь.

Rise of the Guardians

Санта
клаус,  Улаан өндөгний баярын туулай, Шүдний шидтэн, Элсэн хүн гээд
бяцхан жаалуудын жинхэнэ гэж итгэж явдаг шидэт баатруудыг нэгтгэсэн
“Rise of the Guardians” нэртэй Dream Works-ын ээлжит нэгэн бүтээл
арваннэгдүгээр сарын 21-нд нээлтээ хийх ажээ.

Э.Мөнх
http://www.mminfo.mn/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж