Монголын сагсан бөмбөгийн холбооны Nissan премьер лигийн гуравдугаар тойргийн тоглолтууд өнөөдөр үргэлжлэн явагдана. Хуваарийн дагуу өнөөдөр гурван тоглолт болох юм. Эхний тоглолт МУИС-ийн”Баянзүрх Буллз” болон “TLG-13” багийн хооронд, хоёр дахь тоглолт ХҮДС-ийн “Ирвэс” болон “Энержи Ресурс” компанийн “Харцага” багийн хооронд болно. Харин сүүлийн тоглолт өнгөрсөн жилийн аварга “Хасын хүлгүүд” болон лигт шинээр хөл тавьсан ШШГЕГ-ын “Сүлд” спорт хорооны “Офицерууд” багийн хооронд өрнөнө. Дашрамд сануулахад, МСБХ-ноос энэ жилээс эхлэн лигийн тэмцээний тойрог бүрийн ялагчид нэг сая төгрөгийн урамшуулал олгох болсон бөгөөд хоёрдугаар тойрогт амжилтаараа илүүрхсэн “Хасын хүлгүүд” багт өнөөдөр шагналыг нь гардуулах ажээ.
С.Цэлмэг