Ц.Мөнхбаяр нарыг шүүх хурал эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.06.07-нд нийтлэгдсэн

Ц.Мөнхбаяр нарыг шүүх хурал эхэллээ

Гол нууруудын нэгдсэн хөдөлгөөний тэргүүн Ц.Мөнхбаяр, “Онги гол” хөдөлгөөний гишүүн н.Төмөрбаатар, С.Самбуу-Ёндон, “Хүдэр гол” хөдөлгөөний гишүүн н.Баяраа нарын дөрвөн хүнд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр 09.00 цагт Сонгинохайрхан дүүргийн шүүхэд эхэллээ.

Өнгөрсөн тавдугаар сарын 17-нд шүүх хурлыг хийхээр товлосон байсан ч шүүгдэгчдийн нэг болох н.Төмөрбаатар хэвлий тус газраа хутгалуулан, яаралтай мэс засалд орж, шүүх хуралдаан хойшилсон билээ.

Тэднийг 2009 оны есдүгээр сарын 2-нд Сэлэнгэ аймгийн Түнхэл тосгонд “Пураам”, “Сентерра гоулд” компанийн  техник руу олон удаа буудсан хэрэгт буруутган Эрүүгийн хуулийн  153.2 дугаар зүйлд зааснаар  буюу бусдын эд хөрөнгийг санаатай устгасан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгээд байгаа юм. Хэргийн анхан шатны шүүх хурал 2011 оны дөрөвдүгээр сарын 16-нд болсон ч мөрдөн байцаалтад буцаах шийдвэр гарсан.

Хэрвээ тэдний гэм буруутай нь шүүхээр тогтоогдвол албадан ажил хийлгэх, торгох, 5-10 жил хүртэлх хугацаагаар хорих ял оноох хуулийн заалттай ажээ.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж