Б.Энхтуяаг шүүх хурал хойшиллоо

Хуучирсан мэдээ: 2012.06.06-нд нийтлэгдсэн

Б.Энхтуяаг шүүх хурал хойшиллоо

“Өндөр цалинтай ажилд оруулж өгнө” хэмээн хууран мэхлэх замаар нутаг нэгтнээ БНХАУ-д худалдсан хэрэгт буруутгагдаад буй Б.Энхтуяаг шүүх хурал өнөөдөр 12.00 цагт Сүхбаатар дүүргийн шүүхэд болохоор товлогдсон байсан юм. Гэвч шүүх хурал тодорхойгүй хугацаагаар хойшилсон байна. Учир нь хурал шүүгчээр оролцох байсан С.Оюунчимэг нь өнөөдөр ШШГЕГ-ын харьяа Урьдчилан хорих 461 дүгээр ангид болж буй “долдугаар сарын 1-ний” гэх тодотголтой шүүх хуралд шүүгчээр оролцож байгаа юм.

Б.Энхтуяаг Эрүүгийн хуулийн 124.2-т зааснаар биеэ үнэлэх газар байгуулсан, санхүүжүүлсэн, түүнчлэн биеэ үнэлэхэд зуучилсан, биеэ үнэлэхийг байнга зохион байгуулсан, тээврийн хэрэгсэл, орон байр, бусад зүйлсээр үйлчилсэн хэмээн буруутгаж байгаа юм. Түүний гэм буруутай нь тогтоогдвол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр зуун нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурван зуугаас дөрвөн зуун цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

                                Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж