
Галт үнэгний шинэ хувилбар нь өмнөх хувилбаруудаасаа илүү хурдан бас хэрэглэхэд хялбар болсон байна.
Галт үнэгний шинэ хувилбар дээр bookmarks, downloads, history, add-ons sync болон settings зэрэг товчнууд зэрэгцэн байрлах бөгөө, шинэ хуудас нээхэд Google Chrome-ийн адилаар таны олон зочилсон вэб хуудсууд гарч ирэх гэх мэтээр олон шинэ зүйлс нэмэгджээ.
Firefox 13 буюу шинэ хувилбарыг нь албан ёсны сайтад байрлуулсан ба та одоо ч татаж авч хэрэглэх боломжтой юм.
Firefox-ын шинэ хувилбарыг ЭНД дарж татаж авна уу
Т.МӨНХТҮВШИН