Сонгинохайрханчуудыг саналаа ирүүлэхийг уриаллаа

Хуучирсан мэдээ: 2011.03.25-нд нийтлэгдсэн

Сонгинохайрханчуудыг саналаа ирүүлэхийг уриаллаа

Ардчилсан намаас Монгол орон даяар “Монгол хүн-2020” хөтөлбөрийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж, иргэдээс санал авч буй. Энэ хүрээнд нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан намаас өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийж, Сонгинохайрхан дүүргийн нийт иргэдэд хандан “Монгол хүн-2020” хөтөлбөрт саналаа ирүүлэхийг хүслээ. Сонгинохайрхан дүүрэгт ажиллаж, амьдарч байгаа иргэн та эрх чөлөөтэй, эрдэм боловсролтой, эрүүл чийрэг, ажилтай орлоготой, аюулгүй орчинд амьдрахын тулд юу мөрөөдөж, ямар зорилго тавьж байгаагаа хөтөлбөрт тусгуулах нь чухал аж. Гэр хороололд амьдардаг нь орон сууцтай, орон сууцтай нь тохилог зуслантай болохыг, ажилгүй нь ажилтай болохыг мөрөөдөж байж болно. Үүнийгээ та бичгээр болон цахим хаягаар ирүүлэх боломжтой.  Таны мөрөөдлийг биелүүлэхийн тулд “Монгол хүн-2020” хөтөлбөрт та бүхний саналыг тусгахыг зорьж байгаа аж. Саналыг ирэх зургадугаар сарын 15-н хүртэл Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан намын байранд хүлээн авна. Мөн та 689810 дугаарын утсаар холбогдох боломжтойгоос гадна dempartyshd@yahoo.com  www.dempartyshd.mn хаягаар хандаж болох гэнэ.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж