Жил бүр “АПУ” компанийн зохион байгуулдаг “Их хотын баяр” шар айрагны баяр энэ сарын 18-наас 25-ныг хүртэл үргэлжилж байна. “Их хотын баяр”-ийн хамгийн хүндтэй зочин нь “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн байсан юм. Тэрбээр их хотын залууст зориулан алдарт “Толин хул”, “Гүн цэнхэрхэн далай ээж” дуугаараа бэлэг барив.