Эштон шаргал үст хамтрагчтай болжээ

Хуучирсан мэдээ: 2012.06.06-нд нийтлэгдсэн

Эштон шаргал үст хамтрагчтай болжээ

“The Punk"d”  нэвтрүүлгийн хөтлөгч, жүжигчин Эштон Катчер “Харли Дэвидсон”-ы мотоцикль хөлөглөн, шаргал үст бүсгүй сундлан зугаалах болсон гэнэ. Түүний шаргал үст хамтрагч шинэ найз бүсгүй эсэх нь тодорхойгүй ч тэд хамтдаа хоолонд орж, мотоциклиор зугаалж, ихэнх цагийг хамтдаа өнгөрүүлж байгаа гэнэ. Эштон Катчер жүжигчин Деми Мураас салсан ч хуучин эхнэр болон гурван охинтой нь сайн найзууд хэвээр үлджээ. Эштон Катчер, Деми Мур нарыг эргэж нийлэх гэж байгаа тухай яриа гарсан ч тэд ахиад хэзээ ч урьдынх шигээ байж чадахгүй хэмээн найзууд нь ярьсан аж. Эштоноос салсныхаа дараа мансууруулах бодисын албадан эмчилгээнд явсан Деми Мур Катчерын овгоос татгалзсан билээ. Гэвч Деми, Эштон хоёр хэн хэн нь амьдралаа шинээр эхлэх гэж хичээж байгаа гэнэ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж