Оросын эрүүл ахуйн албаны дарга Геннадий Онищенко “Бид гол нь хүнсний ногоог импортоор авахаас санаа зовж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон Японы талын мэдээлж байгаагаар хорио тогтоогоод байгаа бүс нутгийн газрын хөрс нь дээр радио идэвхт бодисын бохирдол гараад байгаа юм байна” гэж Интерфакс мэдээллийн агентлаг уламжилсан байна.
Хүнсний ногоо импортаар авахыг хориглоод байгаа газруудад Фукушима, Точиги, Гунма, Ибараки мужууд оржээ.
Онищенко “Японы эдгээр газруудаас хүнсний бүтээгдэхүүн орж ирсэн байвал цацраг идэвхжилтийн хэмжилт хийхгүйгээр шууд хориг тавих болно” гэж дурджээ.
Өнгөрөгч 11-ний өдөр ОХУ эдгээр дөрвөн мужаас оруулж ирсэн хүнсний бүтээгдэхүүн худалдаалахыг хориглоод байсан юм.
Бэлтгэсэн Д.Пунцаг