Nike+ Kinect гэрийн фитнесс

Хуучирсан мэдээ: 2012.06.05-нд нийтлэгдсэн

Nike+ Kinect гэрийн фитнесс

Та Lebron James эсвэл Rafael Nadal зэрэг спортын супер одуудтай хамт дасгал хиймээр байна уу?

Microsoft болон спортын алдарт Nike брэнд хамтран Nike + Kinect гэрийн фитнесс программыг бүтээжээ.
Та виртуал дасгалжуулагчийн тусламжтайгаар төрөл бүрийн түвшний дасгал, хөдөлгөөнүүд сурч, хийх боломжтой.
Энэхүү программ нь хөдөлгөөн хүлээн авагч Kinect технологиор бүтээгдсэн тул виртуал дасгалжуулагч тань таны дасгал хөдөлгөөнийг хүлээн авч үнэлгээ өгөх боломжтой.

Та уг программыг хэрэглэснээр илүү сонирхолтой, хялбар замаар хөдөлгөөний дутагдлаас ангижирч, илүүдэл жингээсээ салах боломжтой.
Энэ программ нь зөвхөн X Box дээр ажиллах боломжтой.

Демо хувилбарыг нь энд дарж үзнэ үү

Т.МӨНХТҮВШИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж