Оросын газрын тосны гуравдагч том компани TNK-BP-ын хувьцаа эзэмшигчид Их Британийн эрчим хүчний British Petroleum компанийн Роснефтьтэй хамтарсан хойд туйлын хайгуулын ажилд саад хийжээ.
Лондон дахь арбитрын зөвлөл хойд туйлд хайгуул хийх гэрээ талуудын өмнө байгуулсан гэрээг зөрчсөн гэж үзсэн байна. British Petroleum арбитрын зөвлөлийн дүгнэлтэд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж, "Бид Орос хамтрагчтайгаа ирээдүйд хойд туйл дахь хайгуулын ажлаа эхлүүлэх арга замыг хайна” гэжээ. British Petroleum болон Роснефтийн хооронд байгуулсан гэрээ ирэх дөрөвдүгээр сард хүчин төгөлдөр болох эсвэл хүчингүй болох аж.
Дэлхийн газрын тосны аварга компани British Petroleum өнгөрсөн нэгдүгээр сард Оросын төрийн өмчит Роснефть компанитай хойд туйлд газрын тос болон байгалийн хийн хайгуул хийх маргаантай гэрээ байгуулсан юм. Гэвч TNK-BP компанийн Оросын талын хувьцаа эзэмшигчид British Petroleum компанийг бусад компанитай гэрээ байгуулсан тохиолдолд мэдэгдэнэ гэсэн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэж үзэж байгаа юм.
Роснефть компани хамтын ажиллагааны гэрээнд British Petroleum-ын хувьцааны таван хувийг, харин British Petroleum Роснефтийн 9.5 хувийг эзэмшихээр заасан аж. Харин хувьцааны эзэмшлийн зөрүү TNK-BP компанийн Оросын талын хувьцаа эзэмшигчдэд таалагдахгүй байгаа аж.
Газрын тосны дэлхийн аварга компаниудын маргаантай гэрээний асуудлыг одоогоор арбитрын зөвлөлөөр хэлэлцэж байна.

Н.Энх