ХАА-н тооллого өнөөдөр дуусна

Хуучирсан мэдээ: 2012.06.05-нд нийтлэгдсэн

ХАА-н тооллого өнөөдөр дуусна

Монгол Улсын хэмжээнд хөдөө аж ахуйн тооллогыг өнгөрөгч тавдугаар сарын 25-ны өдрөөс эхлүүлсэн билээ. Тэгвэл уг тооллого өнөөдөр дуусч байгаа аж. Мал аж ахуйн хувьд малын 2011 оны тооллогоор тоологдсон малтай өрхийн 33.0 хувийг түүврийн аргаар сонгон авч мал аж ахуйн тооллогод хамруулсан байна. Манай улс ХАА-н тооллогыг анх удаагаа явуулж байгаа бөгөөд тооллогын үр дүнд хөдөө аж ахуйн салбарын үндсэн үзүүлэлтүүдээс гадна хөдөөгийн хөгжил, байгаль орчин, ус, газар ашиглалт, цөлжилт, загас, ойн аж ахуйн талаархи мэдээллийг бүрдүүлэх зорилгоор явуулжээ. Тус байгууллагаас ХАА-н тооллогыг 2006-2015 онд явуулах Нэгдсэн Хөтөлбөрийг боловсруулж, улс орнуудыг ХАА-н тооллогыг аль болох 2010 онтой ойролцоо жилүүдэд зохион явуулж, олон улстай зэрэгцүүлүйц ач холбогдол бүхий мэдээллийг цуглуулахыг уриалсан аж.

С.СҮНДЭР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж